ГАДААД ХАРИЛЦАА-ХАМТЫН АЖИЛЛАГАА Цогтцэций сум нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын хойд хошуутай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын хойд хошууны Засаг даргын орлогч Ли Чин Лай болон бусад зочид, төлөөлөгчид Өмнөговь аймгийн Засаг даргын урилгаар “Түмэн тэмээний баяр” арга хэмжээг тохиолдуулан Цогтцэций суманд айлчилж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд дараах чиглэлүүдээр хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхийг зорьж байна. Үүнд: • Уул уурхай, сэргээгдэх эрчим хүч • Тэмээний аж ахуй • Боловсрол • Эрүүл мэндийн салбар

0 сэтгэгдэл