Монгол Улсын Засгийн газрын 2026 оны хөгжлийн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийг бодит үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг дарга Н.Энхбат 15 сумын Засаг даргатай 2026 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээ нь сумдын хөгжлийг дэмжих, салбар бүрд бодит өсөлт бий болгох, төрийн бодлого, зорилтыг орон нутагт үр ашигтай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэж байна.
Аймгийн Засаг дарга Н.Энхбат төрийн албан хаагчдыг хариуцлагатай, ёс зүйтэй, үүрэгт ажилдаа сэтгэл зүтгэлтэй ажиллуулахад сумдын Засаг дарга нар манлайлан удирдаж, зохион байгуулж ажиллах шаардлагатайг онцлон үүрэг болголоо.
0 сэтгэгдэл