Өөрийн гэсэн өнгө төрх, мэдээллийн хүч, мэргэжлийн сэтгүүлчдийн чадварлаг баг хамт олон, маркетингийн цогц бодлогоор Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд хүч түрэн орж ирсэн Zindaa.mn өргөн мэдээллийн сайт 48 хоногийн дотор Монгол улсын мэдээллийн сайтуудаас 6-р байрт шалгарч, түүхэн амжилт тогтоосон билээ. Тэгвэл манай сайт амжилтаа дахин ахиуллаа.
Zindaa.mn сайт нь 3-р сарын 9-нд нээлтээ хийснээс хойш өдөр бүр хэрэглэгчдийн тоо огцом өссөөр байна. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй интернэт сайтуудын рейтингийг хандалт, хэрэглэгчдийн тоон дээр нь үндэслэн гаргадаг ALEXA.COM сайтанд Zindaa.mn сайт Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт сайтуудаас 19-р байрт, Монгол улсын нийт сайтуудаас 10-р байрт, Монгол Улсын мэдээллийн сайтуудаас 6-р байрт бичигдээд байна.
Уншигч та сайтуудын рейтингийг ямар ч маргаангүйгээр тодорхойлж буй ALEXA.COM сайт руу орж Монголын топ 500 сайтыг хараарай. Рейтинг харах дарааллыг та бүхэнд сонирхуулъя.
Нэг. ALEXA.COM хаягаар нэвтрэх,
Хоёр. Үндсэн цэснээс Top Sites хэсгийг сонгож орох,
Гурав. By Country хэсгийг сонгох,
Дөрөв. Бүх улсуудын нэрсийн жагсаалтаас Mongolia нэрийг дарж өөрийн улсын сайтуудын жагсаалтыг гаргах.
Ингэснээр та Монгол Улсад тэргүүлж буй 500 сайтын жагсаалтыг харах боломжтой.
Монголын улсын мэдээллийн тэргүүлэгч сайтууд
1. GoGo.mn /өргөн мэдээлэл/ alexa raiting - 6
2. News.mn /өргөн мэдээлэл/ alexa raiting - 9
3. zaluu.com /өргөн мэдээлэл/ alexa raiting - 15
4. Olloo.mn /өргөн мэдээлэл/ alexa raiting - 16
5. shuud.mn /өргөн мэдээлэл/ alexa raiting - 18
6. zindaa.mn /өргөн мэдээлэл/ alexa raiting – 19
Монголд хэрэглэгчдийн тоогоор тэргүүлэгч 20 сайт:
1. Facebook.com
2. Google.com
3. Yahoo!com
4. google.mn
5. Youtube.com
6. GoGo Үндэсний портал
7. Blogger.com
8. Caak.mn
9. News.mn
10. BizNetwork.mn
11. hi5.com
12. XopoM.com
13. Twitter.com
14. Wikipedia
15. zaluu.com
16. Olloo.mn
17. MINIIH.com
18. shuud.mn
19. zindaa.mn
20. banjig.net
Сэтгүүлчид бидний ажлыг хүндэтгэж, шударга үнэний төлөө хамтдаа зогсож байгаа эрхэм хэрэглэгч та бүхэндээ дахин талархал илэрхийлье.
Zindaa.mn сайт 5-р сарын эхний хагаст багтан “Онлайн Сэтгүүл” хэлбэрийн хоёр дэд сайтаа ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Мөн сайтын програмчлалын хэсэгт шуурхай байдлыг хангах томоохон сайжруулалтыг хийж буйгаа дуулгахад таатай байна.

0 сэтгэгдэл