Gazarnutag.mn
    Онцлох

    Цогтцэций сум БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын хойд хошуутай хамтран ажиллах “Санамж бичиг' зурлаа.

    2026-02-05, 20:30

    Өмнөговь аймаг сүрлэг сайхан тэмээний өлгий нутаг.

    2026-02-02, 14:43

    Аймгийн Засаг дарга Н.Энхбат 15 сумын Засаг даргатай 2026 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

    2026-02-02, 14:35
    Facebook X Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Газрын тооллого

      Д.Жамъяншарав : “Зам дагаж хөгжил ирнэ” гэж үг байдаг. Одоо бол интернэт дагаж хөгжил ирж байна

      2023-06-09, 11:31

      Зовлон жаргал сүлэлдсэн, золио тэнхээ сорьсон нүргээнт энэ хотод...

      2022-07-06, 11:23

      Х.БАДАМСҮРЭН: ХҮНИЙ БОЛОН БАРААНЫ ШАХААНААС САЛЖ ЧАДЛАА

      2020-12-14, 11:15

      "ХАЙР ПААРАА"

      2020-10-02, 12:07

      Бадарчийн Одсүрэн: Аз жаргалыг бид өөрсдөө л бүтээх ёстой юм

      2020-09-29, 12:09
    • Хариуцлагагүй уул уурхай

      ГОВИО ХАРАМНАХ ШҮЛЭГ

      2026-02-02, 14:02

      А.Бүддорж- ЖИНДИЙШИН ГЭХ ХЯТАДЫН КОМПАНИД МОНГОЛЫН ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА.

      2026-02-02, 13:30

      Том жижиг 3000 гаран уурхай байнга ухан онгичиж байна. Ахин хэдэн уурхай ухаж цөлмөж байж Улсын хөгжил гээч нь ирэх юм бол

      2026-02-02, 13:19

      Тэр ямар эргэн ирэлт хийчихэв ээ

      2023-01-05, 15:39

      Ой нь үнэ цэнтэй, харин ойчид нь даруу ноомой юм даа

      2021-03-19, 15:37
    • Видео

      ГАМШИГТ УРАНЫ МӨРӨӨР

      2026-03-02, 18:00

      А.Бүддорж- Хангимандалын замын талаарх

      2026-02-01, 21:47

      "ХҮЧТЭН" НЭВТРҮҮЛЭГ

      2023-06-14, 16:38

      75 хотод амьдарсан туршлага, Монгол залуус дэлхийд ямар боломж байгаа талаар…

      2023-06-14, 16:36

      Хар хайрцаг - Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу

      2023-06-14, 16:35
     | 
    Ekhoron.mn

    Хоёр талт уулзалтын хүрээнд Монгол Улс, АНЭУ хооронд 7 баримт бичгийг байгуулжээ

    admin2 жил
    Share
    Facebook Twitter Email

    Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хуралд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай хийсэн хоёр талт уулзалтын хүрээнд 7 баримт бичгийг байгуулсан байна.

    Үүнд,

    1. “Дипломат, албан/тусгай болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

    Тус санамж бичгийг байгуулснаар хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой.

    2. “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

    Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтэц, барилга, боловсрол, шинжлэх ухаан, технологи, цахилгаан харилцаа холбоо, тээвэр, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр Талууд тохиролцсон бөгөөд санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс Монгол-Эмиратын төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн Эдийн засгийн хамтарсан хороог байгуулан хамтран ажиллах юм.


    3. “Засаглалын хөгжил, шинэчлэлийн туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх яам хоорондын харилцан харилцан ойлголцлын санамж бичиг”

    Санамж бичгийн хүрээнд Талууд хоёр улсын Засгийн газрын үйл ажиллагааг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, шилдэг туршлага солилцох, засаглалын чадавхыг сайжруулахад чиглэсэн бодлого, инновацын хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар хамтран ажиллана.


    4. “Хамтын ажиллагааны хамтарсан хороо байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

    Энэхүү санамж бичгээр Талууд хамтын ажиллагааны Хамтарсан хороо байгуулах замаар хоёр улсын хооронд эдийн засаг, худалдаа, боловсрол, сургалт, мэдээлэл, соёл, спорт, байгаль орчин зэрэг бүх салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хөгжүүлэх Гадаад харилцааны яамд хоорондын хэлэлцээний механизмыг бүрдүүлнэ.

    5. “Цахим сургалтын санаачилгад хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын ерөнхий газар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Цахим сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

    Энэхүү санамж бичгээр Талууд цахим сургалтын шилдэг туршлага, стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, туршилтын болон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх, мөн боловсролын агуулгыг хөгжүүлэх, дэвшилтэт хиймэл оюун ухаан, орчин үеийн технологийг ашиглан боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

    6. “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Эмиратын бодлогын төв хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”

    Энэхүү санамж бичгийн хүрээнд Талууд хамтарсан эрдэм шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих, хоёр байгууллагын гаргасан нийтлэл, хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлийг солилцох, орчуулах болон өөрсдийн зохион байгуулж буй семинар, хурал, зөвлөгөөнд удирдлагууд, багш, судлаачид, ажилтнуудыг харилцан урьж оролцуулах зэрэг замаар хамтран ажиллана.

    7. “Хамтран ажиллах тухай Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз, Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Дабигийн Хэвлэл, мэдээллийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

    Энэхүү санамж бичгийн хүрээнд МҮОНРТ болон Абу Дабигийн Хэвлэл, мэдээллийн газар нь Монгол, Эмиратын хэвлэл мэдээллийн салбар хоорондын мэдээлэл, хүний нөөц, техник технологийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрсаг харилцааг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллана.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    Цэдэнбалын Зориг: Манайх Шереметьевод ойрхон. Монголын маань онгоц нисч явааг харах сайхан байдаг болохоор энд амьдрах дуртай

    2020-09-17, 11:12

    Х.БАДАМСҮРЭН: ХҮНИЙ БОЛОН БАРААНЫ ШАХААНААС САЛЖ ЧАДЛАА

    2020-12-14, 11:15

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Gazarnutag.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    ГАМШИГТ УРАНЫ МӨРӨӨР

    1 долоо хоног

    Цогтцэций сум БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын хойд хошуутай хамтран ажиллах “Санамж бичиг' зурлаа.

    1 сар

    Төв аймгийн Лүн сумын иргэд МАКС-н Ганбааг "ШҮҮХЭД ХАНДЖЭЭ"

    1 сар

    Ахмадуудаа битгий залилаарай даа буянд чинь бузар орно шүү!!!!!!!!

    1 сар

    Өмнөговь аймаг сүрлэг сайхан тэмээний өлгий нутаг.

    1 сар

    Аймгийн Засаг дарга Н.Энхбат 15 сумын Засаг даргатай 2026 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

    1 сар

    ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

    1 сар

    ӨМНӨГОВЬ | 6–12 дугаар ангийн бүх сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулна

    1 сар

    Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ

    1 сар

    УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн төлөөлөгчид Хорват Улсад ажиллав

    1 сар

    Алтны ханш 30-аад жилд байгаагүй өндөр дүнгээр уналаа

    1 сар

    Монгол улсад тэргүүлэгч интернэтийн сайтууд

    1 сар

    А.Бүддорж-

    1 сар

    ГОВИО ХАРАМНАХ ШҮЛЭГ

    1 сар

    А.Бүддорж- ЖИНДИЙШИН ГЭХ ХЯТАДЫН КОМПАНИД МОНГОЛЫН ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА.

    1 сар

    Том жижиг 3000 гаран уурхай байнга ухан онгичиж байна. Ахин хэдэн уурхай ухаж цөлмөж байж Улсын хөгжил гээч нь ирэх юм бол

    1 сар

    ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2026 ОНЫ 01 ДУГААРТ ЗАХИРАМЖ НЬ ХҮҮХЭД БҮХЭНД "ҮДИЙН ХООЛ" ОЛГОХ ТУХАЙ

    1 сар

    А.Бүддорж- Хангимандалын замын талаарх

    1 сар

    Автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлэх тухай асуудал НИТХ-д яригдаагүй

    2 жил

    Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

    2 жил

    ГАМШИГТ УРАНЫ МӨРӨӨР

    1 долоо хоног
    Facebook X Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ГазарНутаг.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.