Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2-р багийн нутаг дэвсгэр, Аргалын энгэрт байрлах “Абсолют Партнерс” болон “Монгол Металл Консалтинг” гэх нэртэй компаниуд нь ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтэйгөөр газрын хэвлийг хөндөж, бүтээн байгуулалтын ажил явуулж байна. Эдгээр компаниуд нь 2021–2022 онд хайгуул хийсэн талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй байна.Түүнчлэн Туул голын сав газар, нийтийн эзэмшлийн талбайд тор татаж, хашаа барьсан нь малчдын бэлчээрт сөргөөр нөлөөлж, мал аж ахуй эрхлэхэд хүндрэл учруулж байна. Үүнтэй холбоотойгоор бидний зүгээс албан ёсны төлөвлөгөөнд тусгагдаагүй, гэнэтийн (групп) шалгалт хийж, нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэн, холбогдох арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.
Малчдын маань амьжиргааны гол эх үүсвэр болсон бэлчээр нутгаа хамгаалан авч үлдэх нь туйлын чухал байна.
Өргөдөл гаргасан:
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2-р багийн малчид, иргэд
0 сэтгэгдэл