Gazarnutag.mn
    Онцлох

    Цогтцэций сум БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын хойд хошуутай хамтран ажиллах “Санамж бичиг' зурлаа.

    2026-02-05, 20:30

    Өмнөговь аймаг сүрлэг сайхан тэмээний өлгий нутаг.

    2026-02-02, 14:43

    Аймгийн Засаг дарга Н.Энхбат 15 сумын Засаг даргатай 2026 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

    2026-02-02, 14:35
    Facebook X Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Газрын тооллого

      Д.Жамъяншарав : “Зам дагаж хөгжил ирнэ” гэж үг байдаг. Одоо бол интернэт дагаж хөгжил ирж байна

      2023-06-09, 11:31

      Зовлон жаргал сүлэлдсэн, золио тэнхээ сорьсон нүргээнт энэ хотод...

      2022-07-06, 11:23

      Х.БАДАМСҮРЭН: ХҮНИЙ БОЛОН БАРААНЫ ШАХААНААС САЛЖ ЧАДЛАА

      2020-12-14, 11:15

      "ХАЙР ПААРАА"

      2020-10-02, 12:07

      Бадарчийн Одсүрэн: Аз жаргалыг бид өөрсдөө л бүтээх ёстой юм

      2020-09-29, 12:09
    • Хариуцлагагүй уул уурхай

      ГОВИО ХАРАМНАХ ШҮЛЭГ

      2026-02-02, 14:02

      А.Бүддорж- ЖИНДИЙШИН ГЭХ ХЯТАДЫН КОМПАНИД МОНГОЛЫН ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА.

      2026-02-02, 13:30

      Том жижиг 3000 гаран уурхай байнга ухан онгичиж байна. Ахин хэдэн уурхай ухаж цөлмөж байж Улсын хөгжил гээч нь ирэх юм бол

      2026-02-02, 13:19

      Тэр ямар эргэн ирэлт хийчихэв ээ

      2023-01-05, 15:39

      Ой нь үнэ цэнтэй, харин ойчид нь даруу ноомой юм даа

      2021-03-19, 15:37
    • Видео

      ГАМШИГТ УРАНЫ МӨРӨӨР

      2026-03-02, 18:00

      А.Бүддорж- Хангимандалын замын талаарх

      2026-02-01, 21:47

      "ХҮЧТЭН" НЭВТРҮҮЛЭГ

      2023-06-14, 16:38

      75 хотод амьдарсан туршлага, Монгол залуус дэлхийд ямар боломж байгаа талаар…

      2023-06-14, 16:36

      Хар хайрцаг - Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу

      2023-06-14, 16:35
     | 
    Ekhoron.mn

    Өмнөговь аймаг сүрлэг сайхан тэмээний өлгий нутаг.

    А.Бүддорж1 сар
    Share
    Facebook Twitter Email

    Дэлхийд ховорт тооцогдох хоёр бөхт тэмээний цөм нутаг нь Монгол улс юм. Тэр дундаа  
    1990-ээд оны үед Өмнөговь аймгийн тэмээн сүргийн тоо толгой цөөрч, зах зээлийн шуурганд хайр найргүй өртөн, жил ирэх бүр эрчимтэй хорогдох болсон. Энэ л цаг үед малчид, тэмээчид дэлхийд ховордоод байгаа 2 бөхт тэмээний удам устах аюул нүүрлэснийг хурал, уулзалт бүрийд асуудал болгож, бодлогын түвшний ажил шаардлагатай байгааг орон нутгийн удирдлагууд, төр засгаасаа хүсэх болсон.
    Тухайн үед Өмнөговьчуудаа төрд төлөөлөн сонгогдсон УИХ-ын гишүүн Д. Бат-Эрдэнэ малчдын санал хүсэлтийг ажил хэрэг болгож тэмээн сүргийн тогтвортой өсөлтийг бүрдүүлэн өсгөн үржүүлж, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Тэмээ хамгаалах сан"-г 2004 онд байгуулсан байдаг.
    Энэхүү сангаараа дамжуулан “Тэмээний ноос” хөтөлбөр хэрэгжүүлж, Тэмээчдэд ботгоны мөнгө олгох, Хамгийн олон тэмээтэй сум, тэмээгээ төлөөр нь өсгөсөн Тэргүүний сумыг шалгаруулж “Мөнгөн буур”, “Мөнгөн ботго” шагнал олгох зэрэг тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлжээ. Говийн чимэг болсон тэмээн сүргээ өсгөх буухиаг Ханбогд сум манлайлж үүрд хадгалагдах цул мөнгөөр бүтээгдсэн “Мөнгөн буур”-аар шагнуулж байв.
    Малчдын хэлж заншсанаар Ботгоны мөнгө олгосны үр дүнд сумдууд тэмээгээ тухайн үед 1000-3000 тоо толгойд хүргэн өсгөж 2007 он гэхэд өмнөх гурван жилтэй харьцуулахад аймгийн тэмээн сүргийн тоо 105%-иар өссөн амжилтыг гаргаж чадсан.
    Бодит үр дүнд хүрсэн энэхүү санаачлага орон нутгийн бодлого болж аймгийн ИТХ-ын тогтоолоор “Төлөөр өссөн тэмээ тутамд мөнгөн урамшуулал” олгох журмыг батлан хэрэгжүүлж 2013-2014 онд л гэхэд 87 сая төгрөгийг 15 сумын 3200 малчин өрхөд олгосон байдаг.
    Малчид тэмээчид, эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнгээр Өмнөговьчууд Ханын хэцийн хүрэн, Галбын говийн улаан омгийн тэмээгээ үүлдрээр баталгаажуулж, сүрлэг сайхан тэмээгээ дэлхийд сурталчлахаар “Монгол тэмээ-999” түүхэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, 1108 тэмээг барианд оруулснаар дэлхийн дээд амжилт тогтоон, Геннисийн номонд бүртгүүлсэн зэргээр бахархалт он жилүүдийг туулсаар байна.
    Эхлэл суурь нь зөв тавигдсан ажил цаг хугацааны эрхээр улам тодрон үнэ цэнтэй болдгийн жишгээр тэмээчдэдээ урам хайрлаж ажилласны үр дүнд говийн тэмээ дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх их гараанд хүрч чадсан юм.
    Говь нутгийн хатуу ширүүн уур амьсгалд халуунд нь халж хүйтэнд нь хөрч ирсэн малчид тэмээчид болон нутгийн иргэдийнхээ санал, тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхээр олон жилийн турш хөрөнгө хүч хаяж, бодлого боловсруулж, малчдаа дэмжиж, орон нутагтайгаа хамтарч ажилласны үр дүнд зах зээлийн шуурганд хайр найргүй хорогдож тоо толгой нь цөөрч байсан тэмээ өсөх болсон нь “Тэмээ хамгаалах сан”-гийн ажил үйлсийн бодит үр дүнгийн илрэл юм.
    “Тэмээ хамгаалах сан” өдгөө УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн 2015 онд санаачлан байгуулсан “Тэмээн соёл спорт уралдааны холбоо”-той үйлс, зорилго нэгдэж тэмээн соёлоо дэлхийд таниулах, ашиг шимийг нь сайжруулах, амьдын үнэлэмжийг нь нэмэгдүүлэхээр зорьж явна.
    Тэмээн сүргээ хайрлан хамгаалдаг хөдөлмөрч говьчуудын хичээл зүтгэл, малчид тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд Өмнөговь аймгийн тэмээн сүргийн тоо толгой өдгөө 155,000-д хүрч улсдаа тэргүүлсээр байна.
    Тэмээ өсөхийн хэрээр амьдын үнэлэмж, ашиг шимийг нэмэгдүүлэх, тэмээний ноос, ингэний сүүгээр орон нутагтаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх,өргөжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлууд зайлшгүй шаардлагатай болж байна. Иймээс тэмээний ашиг шим, чанарыг тодорхойлох, халдварт болон халдварт бус малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, судлах, тэмээний мал эмнэлгийн цогц лаборатори ажиллуулж, нутагтаа жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлд Өмнөговь аймгийг 2021-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрт тэмээн сүргийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд 2 бөхт тэмээний ашиг шим физиологи, судлагдаагүй өвчнийг илрүүлэх оношлох, эмнэл зүй эмчилгээний аргыг боловсруулан нэвтрүүлэх зорилгоор Тэмээ судлалын төвийг барьж байгуулан Өмнөговь аймаг улсдаа анхдагч болоод байна.
    Говь нутгийн бахархал болсон сүрлэг сайхан тэмээд минь түм бумаар өсөж, тэмээгээрээ гоёсон тэнүүн уужуу говьчууд ашиг шимийг нь хүртэж, дэлхийд алдартай нутгийн бренд бүтээгдэхүүнүүд төрөн гарах цаг ойрхон байна.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Цэдэнбалын Зориг: Манайх Шереметьевод ойрхон. Монголын маань онгоц нисч явааг харах сайхан байдаг болохоор энд амьдрах дуртай

    2020-09-17, 11:12

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Бадарчийн Одсүрэн: Аз жаргалыг бид өөрсдөө л бүтээх ёстой юм

    2020-09-29, 12:09

    Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

    2023-07-04, 16:27

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Gazarnutag.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    ГАМШИГТ УРАНЫ МӨРӨӨР

    1 долоо хоног

    Цогтцэций сум БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын хойд хошуутай хамтран ажиллах “Санамж бичиг' зурлаа.

    1 сар

    Төв аймгийн Лүн сумын иргэд МАКС-н Ганбааг "ШҮҮХЭД ХАНДЖЭЭ"

    1 сар

    Ахмадуудаа битгий залилаарай даа буянд чинь бузар орно шүү!!!!!!!!

    1 сар

    Өмнөговь аймаг сүрлэг сайхан тэмээний өлгий нутаг.

    1 сар

    Аймгийн Засаг дарга Н.Энхбат 15 сумын Засаг даргатай 2026 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

    1 сар

    ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

    1 сар

    ӨМНӨГОВЬ | 6–12 дугаар ангийн бүх сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулна

    1 сар

    Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ

    1 сар

    УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн төлөөлөгчид Хорват Улсад ажиллав

    1 сар

    Алтны ханш 30-аад жилд байгаагүй өндөр дүнгээр уналаа

    1 сар

    Монгол улсад тэргүүлэгч интернэтийн сайтууд

    1 сар

    А.Бүддорж-

    1 сар

    ГОВИО ХАРАМНАХ ШҮЛЭГ

    1 сар

    А.Бүддорж- ЖИНДИЙШИН ГЭХ ХЯТАДЫН КОМПАНИД МОНГОЛЫН ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА.

    1 сар

    Том жижиг 3000 гаран уурхай байнга ухан онгичиж байна. Ахин хэдэн уурхай ухаж цөлмөж байж Улсын хөгжил гээч нь ирэх юм бол

    1 сар

    ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2026 ОНЫ 01 ДУГААРТ ЗАХИРАМЖ НЬ ХҮҮХЭД БҮХЭНД "ҮДИЙН ХООЛ" ОЛГОХ ТУХАЙ

    1 сар

    А.Бүддорж- Хангимандалын замын талаарх

    1 сар

    Автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлэх тухай асуудал НИТХ-д яригдаагүй

    2 жил

    Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

    2 жил

    ГАМШИГТ УРАНЫ МӨРӨӨР

    1 долоо хоног
    Facebook X Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ГазарНутаг.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.