Монгол улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулан Цогтцэций сумын ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа.
Сургалтаар үндсэн хууль, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрх, эрх чөлөө сэдвүүдээр сум дундын цагдаагийн хэлтэс болон Шихихутаг их сургуулийн Харьцуулсан эрхзүйн хүрээлэнгийн захирал доктор Б. Мөнх-Эрдэнэ нар мэдээлэл өглөө.
Сургалтад нийт 140 гаруй ахлах ангийн сурагчид хамрагдлаа.

0 сэтгэгдэл