ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2026 ОНЫ 01 ДУГААРТ ЗАХИРАМЖ НЬ ХҮҮХЭД БҮХЭНД "ҮДИЙН ХООЛ" ОЛГОХ ТУХАЙ БАЙЛАА
Өмнөговь аймаг 2026 онд Ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулах шийдвэрийг аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталсан билээ.
Политехник коллеж, 8-12 ангийн сурагчдын хоолыг нэг өдрийн 4500₮,
ЕБС-ын 6, 7-р ангийн сурагчдын үдийн хоолыг нэг өдрийн 2500₮,
Дотуур байрны хүүхдүүдийн хоолны зардлыг нэг өдрийн 3000₮,
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалыг 2000₮-өөр нэмэгдүүлж 2026.01.02-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэхийг албаны хүмүүст үүрэг болголоо.
Ийнхүү Өмнөговь аймаг хүүхдээ алагчлаагүй анхны аймаг болж байна.

0 сэтгэгдэл