ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.
Аймгийн ИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаан 85,7 хувийн ирцтэйгээр эхэлж 16 асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:
1.Өмнөговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай
2.Өмнөговь аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
3.Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны жилийн эцсийн хэрэгжилтийн тухай
4.Хулан хамгаалах ерөнхий төлөвлөгөө батлах тухай
5.Өмнөговь аймгийн амьтан хамгаалах болон агнуурын менежментийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
6.Ахмад настны хөгжил хамгааллын хөтөлбөр батлах тухай
7.“Энэрэл хүний хөгжлийн төв” ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай
8.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай
9.“Хурдан тэмээний уралдааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай
10.Нутгийн дэм олгох журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
11.Өмнөговь аймгийн хэмжээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн батлах тухай
12.Олон нийтийн цагдаагийн тоо, сар тутам олгох урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай
13.Орон нутгийн өмчийн тухай
14.Түрээсийн гэрээнээс өмчлөлийн гэрээнд шилжих иргэдийн нэрсийн жагсаалт батлах тухай
15.Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 17/03, 19/21 дугаар тогтоол)
16.Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай

0 сэтгэгдэл