Gazarnutag.mn
    Онцлох

    Цогтцэций сум БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын хойд хошуутай хамтран ажиллах “Санамж бичиг' зурлаа.

    2026-02-05, 20:30

    Өмнөговь аймаг сүрлэг сайхан тэмээний өлгий нутаг.

    2026-02-02, 14:43

    Аймгийн Засаг дарга Н.Энхбат 15 сумын Засаг даргатай 2026 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

    2026-02-02, 14:35
    Facebook X Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Газрын тооллого

      Д.Жамъяншарав : “Зам дагаж хөгжил ирнэ” гэж үг байдаг. Одоо бол интернэт дагаж хөгжил ирж байна

      2023-06-09, 11:31

      Зовлон жаргал сүлэлдсэн, золио тэнхээ сорьсон нүргээнт энэ хотод...

      2022-07-06, 11:23

      Х.БАДАМСҮРЭН: ХҮНИЙ БОЛОН БАРААНЫ ШАХААНААС САЛЖ ЧАДЛАА

      2020-12-14, 11:15

      "ХАЙР ПААРАА"

      2020-10-02, 12:07

      Бадарчийн Одсүрэн: Аз жаргалыг бид өөрсдөө л бүтээх ёстой юм

      2020-09-29, 12:09
    • Хариуцлагагүй уул уурхай

      ГОВИО ХАРАМНАХ ШҮЛЭГ

      2026-02-02, 14:02

      А.Бүддорж- ЖИНДИЙШИН ГЭХ ХЯТАДЫН КОМПАНИД МОНГОЛЫН ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА.

      2026-02-02, 13:30

      Том жижиг 3000 гаран уурхай байнга ухан онгичиж байна. Ахин хэдэн уурхай ухаж цөлмөж байж Улсын хөгжил гээч нь ирэх юм бол

      2026-02-02, 13:19

      Тэр ямар эргэн ирэлт хийчихэв ээ

      2023-01-05, 15:39

      Ой нь үнэ цэнтэй, харин ойчид нь даруу ноомой юм даа

      2021-03-19, 15:37
    • Видео

      ГАМШИГТ УРАНЫ МӨРӨӨР

      2026-03-02, 18:00

      А.Бүддорж- Хангимандалын замын талаарх

      2026-02-01, 21:47

      "ХҮЧТЭН" НЭВТРҮҮЛЭГ

      2023-06-14, 16:38

      75 хотод амьдарсан туршлага, Монгол залуус дэлхийд ямар боломж байгаа талаар…

      2023-06-14, 16:36

      Хар хайрцаг - Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу

      2023-06-14, 16:35
     | 
    Ekhoron.mn

    Маргааш Киришимагийн наадам болно

    А.Бүддорж2 жил
    Share
    Facebook Twitter Email

    Дорнод аймгийн Сэргэлэн суманд маргааш дориун нэгэн наадам болно. Нутгийн зон олон нь догдлон хүлээсэн наадам бол нутгийн хүү Б.Лхагвасүрэн нь арлын Японд шинэ озэки цол авсны баяр юм. Шинэ арслангийн наадамд хоёр насны морь уралдаж, сур харваа, хүчит бөхийн барилдаан болох ажээ. Урилга заллага нь ч хэдийнэ бэлэн болж, олонд түгээд амжсан.

    Озэки цол авахынхаа өмнө Кирибаяма “Озэки, ёкозүна цол бол амархан хүрэхгүй маш өндөр цол. Озэки цол өндөр уул байлаа. Цаашдаа улам хичээхгүй бол болохгүй. Ёслолын дараа Монголдоо харьж амарна. Дөрвөн жил хариагүй байгаа. Сүмод орсноос хойш анх удаа зун харих гэж байна. Хамаатан садан, анд нөхөдтэйгөө уулзана” гэж ярьж байсан билээ.

    Кирибаяма Б.Лхагвасүрэн Монголоос төрсөн 6 дахь озэки болж түүхэнд үлдлээ. Нэгэнт озэки цолонд хүрсэн болохоор цааш ахиулах гэж зүтгэх нь тодорхой. Тэгээд ч түүний өмнөх озэки болох Асашёорюү Д.Дагвадорж, Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар бүгд ёкозүна болж байсан юм.

    Тэр хүслээ биелүүлж чадсан. Багшийнхаа нэрийг авч Киришима болсон. Одоо түүнд ухрах, няцах зам байхгүй.

    Киришима Лхагвасүрэн 1996 онд Дорнод аймгийн Сэргэлэн суманд малчин ард Бямбасүрэнгийн гэр бүлд төржээ. Япон улсад анх хөл тавихад түүний өндөр 180 см, жин 70 кг байсан байна. Жүдо бөхийн бэлтгэл хийдэг нь түүнд давуу тал болж байсан боловч сүмогийн багш нь гадаад бөх авах хүсэлгүй хэмээн дэвжээндээ дурамжхан авчээ. 2015 онд Тэцүо нэрээр анхлан барилдаж байсан тэрбээр сүмогийн доод гурван зиндаанд түрүүлсэн юм. 2019 онд жүрё зиндаанд дэвшин нэг жил хүч үзэж, 2020 оны нэгдүгээр сард дээд зиндаанд дэвшин одоог хүртэл барилдаж байна.

    2019 оны Хацү башёд дэвшин орсноор Монголоос төрөн гарсан мэргэжлийн сүмо бөхийн 34 дэх цолтой бөх болов. Гурван жил гаруй барилдсаны эцэст цолтой бөх болсон нь тэр. Удалгүй жүрёд 11 давснаар дээд зиндааны хүчтэнүүдтэй мөр зэрэгцжээ. Дээд зиндаанд дэвшсэн талаар хэвлэлийн бага хурал дээр Б.Лхагвасүрэн “Мэргэжлийн сүмод орсон нэг зорилгоо биелүүлж чадлаа. Монголд байгаа гэрийнхэн маань миний барилдааныг үзэж чадах боллоо” хэмээж байв.

    Киришима Монголоос төрсөн 26, гадаадын 49 дэх дээд зиндааны бөх болсон. 
    Тэр Какүрюү М.Ананд аваргыг ихэд хүндэтгэдэг бөгөөд “Өнгөрсөн есдүгээр сард ёкозүна Какүрюү манай дэвжээнд шилжиж ирсэн нь их нөлөө үзүүлсэн. Аваргын зөвлөгөөгөөр жингээ нэмж, 140 кг болсон. Аварга хажууд суугаад хоол идэж дуустал хараад сууж байдаг. Жин нэмсний ачаар өнгөрсөн тэмцээнд 11 ялж чадлаа” хэмээн ярьсан байдаг.

    Киришима Б.Лхагвасүрэн Харү башёд анх удаа түрүүлснээр Монголын сүмочдын 97 дахь түрүү, ес дэх бөх болсон юм. Бямбачулууны Лхагвасүрэн хэмээх 27 настай энэ залуу Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат, үзэмчний удамт бөх, сумын заан цолтой юм.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    Цэдэнбалын Зориг: Манайх Шереметьевод ойрхон. Монголын маань онгоц нисч явааг харах сайхан байдаг болохоор энд амьдрах дуртай

    2020-09-17, 11:12

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Gazarnutag.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    ГАМШИГТ УРАНЫ МӨРӨӨР

    1 долоо хоног

    Цогтцэций сум БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын хойд хошуутай хамтран ажиллах “Санамж бичиг' зурлаа.

    1 сар

    Төв аймгийн Лүн сумын иргэд МАКС-н Ганбааг "ШҮҮХЭД ХАНДЖЭЭ"

    1 сар

    Ахмадуудаа битгий залилаарай даа буянд чинь бузар орно шүү!!!!!!!!

    1 сар

    Өмнөговь аймаг сүрлэг сайхан тэмээний өлгий нутаг.

    1 сар

    Аймгийн Засаг дарга Н.Энхбат 15 сумын Засаг даргатай 2026 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

    1 сар

    ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

    1 сар

    ӨМНӨГОВЬ | 6–12 дугаар ангийн бүх сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулна

    1 сар

    Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ

    1 сар

    УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн төлөөлөгчид Хорват Улсад ажиллав

    1 сар

    Алтны ханш 30-аад жилд байгаагүй өндөр дүнгээр уналаа

    1 сар

    Монгол улсад тэргүүлэгч интернэтийн сайтууд

    1 сар

    А.Бүддорж-

    1 сар

    ГОВИО ХАРАМНАХ ШҮЛЭГ

    1 сар

    А.Бүддорж- ЖИНДИЙШИН ГЭХ ХЯТАДЫН КОМПАНИД МОНГОЛЫН ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА.

    1 сар

    Том жижиг 3000 гаран уурхай байнга ухан онгичиж байна. Ахин хэдэн уурхай ухаж цөлмөж байж Улсын хөгжил гээч нь ирэх юм бол

    1 сар

    ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2026 ОНЫ 01 ДУГААРТ ЗАХИРАМЖ НЬ ХҮҮХЭД БҮХЭНД "ҮДИЙН ХООЛ" ОЛГОХ ТУХАЙ

    1 сар

    А.Бүддорж- Хангимандалын замын талаарх

    1 сар

    Автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлэх тухай асуудал НИТХ-д яригдаагүй

    2 жил

    Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

    2 жил

    ГАМШИГТ УРАНЫ МӨРӨӨР

    1 долоо хоног
    Facebook X Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ГазарНутаг.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.