Gazarnutag.mn
    Онцлох

    Цогтцэций сум БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын хойд хошуутай хамтран ажиллах “Санамж бичиг' зурлаа.

    2026-02-05, 20:30

    Өмнөговь аймаг сүрлэг сайхан тэмээний өлгий нутаг.

    2026-02-02, 14:43

    Аймгийн Засаг дарга Н.Энхбат 15 сумын Засаг даргатай 2026 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

    2026-02-02, 14:35
    Facebook X Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Газрын тооллого

      Д.Жамъяншарав : “Зам дагаж хөгжил ирнэ” гэж үг байдаг. Одоо бол интернэт дагаж хөгжил ирж байна

      2023-06-09, 11:31

      Зовлон жаргал сүлэлдсэн, золио тэнхээ сорьсон нүргээнт энэ хотод...

      2022-07-06, 11:23

      Х.БАДАМСҮРЭН: ХҮНИЙ БОЛОН БАРААНЫ ШАХААНААС САЛЖ ЧАДЛАА

      2020-12-14, 11:15

      "ХАЙР ПААРАА"

      2020-10-02, 12:07

      Бадарчийн Одсүрэн: Аз жаргалыг бид өөрсдөө л бүтээх ёстой юм

      2020-09-29, 12:09
    • Хариуцлагагүй уул уурхай

      ГОВИО ХАРАМНАХ ШҮЛЭГ

      2026-02-02, 14:02

      А.Бүддорж- ЖИНДИЙШИН ГЭХ ХЯТАДЫН КОМПАНИД МОНГОЛЫН ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА.

      2026-02-02, 13:30

      Том жижиг 3000 гаран уурхай байнга ухан онгичиж байна. Ахин хэдэн уурхай ухаж цөлмөж байж Улсын хөгжил гээч нь ирэх юм бол

      2026-02-02, 13:19

      Тэр ямар эргэн ирэлт хийчихэв ээ

      2023-01-05, 15:39

      Ой нь үнэ цэнтэй, харин ойчид нь даруу ноомой юм даа

      2021-03-19, 15:37
    • Видео

      ГАМШИГТ УРАНЫ МӨРӨӨР

      2026-03-02, 18:00

      А.Бүддорж- Хангимандалын замын талаарх

      2026-02-01, 21:47

      "ХҮЧТЭН" НЭВТРҮҮЛЭГ

      2023-06-14, 16:38

      75 хотод амьдарсан туршлага, Монгол залуус дэлхийд ямар боломж байгаа талаар…

      2023-06-14, 16:36

      Хар хайрцаг - Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу

      2023-06-14, 16:35
     | 
    Ekhoron.mn

    “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

    admin2 жил
    Share
    Facebook Twitter Email

    Социализмын бүтээн байгуулалтын үед Монголд хүлэмжийн аж ахуй эрчимтэй хөгжиж эх орны хөрсөнд тариалсан хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ айл бүхний гал тогоонд өнгө алаглаж байсан билээ. Харин Монгол Улсад нийгмийн байгуулал солигдож, эдийн засгийн хямрал эхэлсэн 1990-ээд оноос төрийн өмч эзэнгүйдэж, өмч хувьчлалын алдаатай бодлогын улмаас хүлэмжүүд эзгүйрэх үес зах дэлгүүрийн лангуун дээр байсан монгол ургац импортын жимс ногоогоор солигдсон юм.

    Монголын эдийн засаг тогтворжихыг дагалдан үндэсний үйлдвэрлэл дахин сэргэж буй энэ үед “Чандмань жимс” компани байгалийн зэрлэг гүзээлзгэний амттай шинэ сортын таримал гүзээлзгэнэ, “Чандмань хүлэмж” компани амтлаг шүүслэг улаан лооль, өргөст хэмхийнхээ анхны ургацыг ард түмэндээ өргөн барилаа. Сүүлийн 2-3 жилд хүлэмжийн аж ахуй дахин сэргэж өнгөрсөн онд Монгол Улс хүлэмжид 5140 тонн ногоо хураан авчээ. Улсын хэмжээнд одоогоор 19 га талбайг дөрвөн улирлын турш ашиглаж байгаа аж. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны он жилүүдэд хүнсний ногооны тарих талбайн 40-50 хувь, хураан авах нийт ургацын 65 хувийг хүлэмжийн ногоо эзэлж байсан бөгөөд 1990 онд 120 мянган м2-д хүрч байжээ. Харин өнөөдөр 76 орчим га талбайд аж ахуйн нэгж, хувь хүн хүлэмжид ногоо тариалж байна. Үүний дийлэнх буюу 56.8 га нь зуны хүлэмж. Ихэнх нь Улаанбаатар хот, Төв аймаг орчимд төвлөрчээ. Монгол Улс жилд 20 орчим сая ам.долларын жимс, ногоог БНХАУ-аас худалдан авдаг гэсэн тооцоо бий. Цаашид өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлснээр импортын хамаарлыг багасгаж, валютын урсгалыг дотооддоо үлдээх боломжтой гэж салбарынхан үзэж байгаа. Хүлэмжийн ногоо тариалалтад нарийн ногоо, жимс жимсгэнэ томоохон хувийг эзэлж байгаа учраас дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал, "Чандмань жимс", "Ногоон сор", "Түмэн сүйх" зэрэг компани энэ салбарт идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа билээ.

    Гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл, монголчуудын “Ургадаг уурхай" буюу нарийн ногооны хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байна. Өнгөрөгч онд манай улс нийт 9.1сая тонн нарийн ногоо импортоор авчээ. Энэхүү өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ, зах зээлийн судалгаанд үндэслэн “Чандмань” агропаркийн захиргаанаас “Хүлэмж” цогцолбор төслийг эхлүүлжээ. Өнгөрсөн жил эхэлсэн тус төсөл өнөөдрийн байдлаар өдөрт 4 тонн хүнсний ногоо тариалах хүчин чадал бүхий өвлийн 7 хүлэмжийг ашиглалтад оруулсаны үр шим нь дээр дурдсан “Чандмань жимс” хэмээх брэндийн гүзээлзгэнэ, “Чандмань хүлэмж”-ийн улаан лооль, өргөст хэмхүүд Улаанбаатар хотын хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүдэд “Чандмань агропарк” хэмээх шошготойгоор байраа эзэлж байгаа явдал юм.  Тэд энэ онд нэмж 53 ширхэг хүлэмж ашиглалтад оруулахаас гадна  агуулах, лаборатори, нэрийн барааны дэлгүүрүүдтэй болохоор ажиллаж байна.  “Чандмань агропарк” төсөл амжилттай хэрэгжснээр Улаанбаатар хотын хүн амыг эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүнээр хангах боломж нөхцөл бүрдэхээс гадна жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийг хөгжүүлэхэд  томоохон хувь нэмэр болох юм.


    Аж үйлдвэр өндөр хөгжсөн улс орнуудын туршлагаас харахад үйлдвэрүүдийг өөр хооронд нь харилцан уялдаатай цогцолбор байдлаар, үйлдвэрлэл технологийн паркийн хэлбэрээр байгуулж,  шинэ дэвшилтэт техник технологид суурилсан байгаль орчинд халгүй үйлдвэрлэлийг хөгжүүлэн эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмждэг. “Чандмань парк” компани нь өөрсдийн үйл ажиллагааны туршлагад  тулгуурлан Төв аймгийн Баянчандмань суманд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар “Чандмань агропарк” төслийг санаачлан сумын удирдлага болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоо, дэмжлэгтэйгээр ХААИС, Голомт банктай хамтран хэрэгжүүлж байгаа юм.  Чандмань агропарк төслийн хүрээнд “Хүлэмж цогцолбор төсөл”, “Үнээний ферм цогцолбор төсөл”, “Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 2014 оноос эхэлсэн тус төсөл өнгөрсөн 2 жилийн хугацаанд “Чандмань агропарк” төслийн иж бүрэн ТЭЗҮ, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулснаас гадна төслийг хэрэгжүүлэх газрын суурь судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, усны нөөц, барилга, дэд бүтцийн техникийн нөхцлүүд зэрэг шаардлагатай бүхий л судалгаа, дүгнэлтийг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж, холбогдох зөвшөөрлүүдийг авчээ.

    Монгол Улсын Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн "Чандмань агропарк"-ийн 1-р бүс болох "Хүнсний үйлдвэрлэл" төслийн 80 га газарт төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, мах, сүүний чиглэлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, үйлчилгээний төвүүдийг байгуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн онд Төв аймаг 64.7 мянган тонн төмс, 8.1 мянган тонн хүнсний ногоо, 0,13 мянган тонн жимс жимсгэнийн ургац хураан авсан юм. Цаашид эдгээр түүхий эдийг “Чандмань” агропаркийн газарт баригдах 10 000 тонны зооринд цуглуулан хадгалах бөгөөд хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрүүд байгуулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байгаа юм байна. Зөвхөн газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр тус газарт төмсний цардуул, пүнтүүз, чипс, кетчуп, жимсний чанамал, луувангийн болон жимсний жүүс, даршилсан бүтээгдэхүүн, хүнсний тосны үйлдвэрүүдийг барьж байгуулахаар төлөвлөжээ.

    Мөн “Үнээний ферм” цогцолбор төслийн хүрээнд өдөрт 15 тн литр сүү нийлүүлэх хүчин чадалтай, үнээний 10 ферм  байгуулагдах бөгөөд Баянчандмань сумтай ойрхон 2000 орчин шилмэл үүлдрийн үнээний 7 ферм өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр түүхий эдийн нөөцөд тулгуурлан 18 га талбайд сүүний чиглэлийн 10 гаруй үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, шингэн сүү, хүүхдийн тэжээл, цөцгийн тос, ээдэмцэр, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, бяслаг, тараг, аарц, зайрмаг, ааруулын үйлдвэрүүд орон нутгийн фермерүүдээ түшиглэн байгуулагдах бөгөөд нутгийн хөрснөөс боловсруулсан бүтээгдэхүүнээр тухайн бүс нутгийнхны хүнсний хэрэглээг хангаж цаашлаад нийслэл хот, улс орны хэмжээнд нийлүүлэлт хийн улмаар экспортод гаргах зорилт тавиад байна. Тэрчлэн гүн хөлдөлттэй зоорь, мал нядалгааны газраас эхлээд мах махан бүтээгдэхүүний эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шатны үйлдвэрүүд цогцолбороороо “Чандмань” агропаркийн “Хүнсний үйлдвэрлэл” төслийн 20 га газарт байгуулагдах ажээ. Хиам, консерв, ясны шөл, гахайн мах боловсруулах, яс боловсруулах, дайвар бүтээгдэхүүн, тахианы махны үйлдвэрүүдийн зураг төсөл нь хийгджээ. Энэхүү үйлдвэрлэл технологийн парк нь мөөгний аж ахуй, зөгийн аж ахуйнаас хэлээд сав баглаа боодлын үйлдвэр, тэжээл бордооны үйлдвэрийн эхийг ч хэдийнэ тавьжээ.

    Төв аймгийн Баянчандмань сумын нутагт жилд 30-50 мянган тонн экологид ээлтэй эрдэс үрлэн нийлмэл бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай “Монгол Экологийн Бордоо” компанийн үйлдвэр ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлээд байгаа юм. Тэд “Чандмань” агропаркийн эзэмшил нутаг дахь фермерийн аж ахуй малчдаас бордооны түүхий эд болох өтөг бууцыг, мөн газарт орших “Мон эгг” компаний “Баян” тахианы аж ахуйгаас сангасаа авдаг байна. Энэхүү үйлдвэр ашиглалтанд орсноор Монгол улсад анх удаа үрлэн бордоо, тэжээл, хүлэмжийн хөрс зэргийг бэлтгэн гаргах болжээ. Дээр дурдсан “Чандмань жимс” “Чандмань хүлэмж” компаниуд тус үйлдвэрээс бордоогоо авч хөрсөө борддог гэнэ.

    “Монгол экологийн бордоо” компаний бордоонууд нь  доктор профессор А.Чойжамц тэргүүтэй ХААИС-ын монгол эрдэмтдийн багийн шинэ бүтээл юм байна.  Тэднийх үндэсний үйлдвэрлэгч компани, газар тариалан эрхлэгчиддээ өөрсдийн шинэ бордоогоо импортын бордооноос тонн тутамд 100–150 мянган төгрөгөөр хямд нийлүүлдэг ажээ. Мөн газар тариалангийн төв болон бүс нутгуудад гэрээт борлуулагчтай болжээ. Тэд бүтээгдэхүүнээ Орос, хятад, Япон, Солонгосын лабораториудад шинжлүүлж маш сайн үр дүн гарсан бөгөөд тус бордоогоор бордсон газраас 30 хувийн ашигтай ургац хураадаг хэмээн бордооны компаний захирал Ч.Батбаяр ярьж байлаа.
    Хөдөө аж ахуй орон хэмээх тодотголтой Монгол Улс ийнхүү хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлээ “Нэг цонхны бодлого”-д оруулснаар хүнсний аюулгүй байдлын асуудлаа бүрэн шийдэхийн зэрэгцээ олон улсын чанарын стандартад бүрэн нийцэхүйд, “Монголын” гэх онцлог тодотголтой экэологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, гадагш нь экспортлох боломж бүрдэх юм. Энэхүү бодлогын эхлэлийн цэгийг хатгаж, шавыг тавьж буй “Чандмань” агроропаркийн ажлыг сурвалжилснаа цухас дурдахад ийм байна.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Цэдэнбалын Зориг: Манайх Шереметьевод ойрхон. Монголын маань онгоц нисч явааг харах сайхан байдаг болохоор энд амьдрах дуртай

    2020-09-17, 11:12

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Gazarnutag.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    ГАМШИГТ УРАНЫ МӨРӨӨР

    1 долоо хоног

    Цогтцэций сум БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын хойд хошуутай хамтран ажиллах “Санамж бичиг' зурлаа.

    1 сар

    Төв аймгийн Лүн сумын иргэд МАКС-н Ганбааг "ШҮҮХЭД ХАНДЖЭЭ"

    1 сар

    Ахмадуудаа битгий залилаарай даа буянд чинь бузар орно шүү!!!!!!!!

    1 сар

    Өмнөговь аймаг сүрлэг сайхан тэмээний өлгий нутаг.

    1 сар

    Аймгийн Засаг дарга Н.Энхбат 15 сумын Засаг даргатай 2026 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

    1 сар

    ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

    1 сар

    ӨМНӨГОВЬ | 6–12 дугаар ангийн бүх сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулна

    1 сар

    Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ

    1 сар

    УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн төлөөлөгчид Хорват Улсад ажиллав

    1 сар

    Алтны ханш 30-аад жилд байгаагүй өндөр дүнгээр уналаа

    1 сар

    Монгол улсад тэргүүлэгч интернэтийн сайтууд

    1 сар

    А.Бүддорж-

    1 сар

    ГОВИО ХАРАМНАХ ШҮЛЭГ

    1 сар

    А.Бүддорж- ЖИНДИЙШИН ГЭХ ХЯТАДЫН КОМПАНИД МОНГОЛЫН ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА.

    1 сар

    Том жижиг 3000 гаран уурхай байнга ухан онгичиж байна. Ахин хэдэн уурхай ухаж цөлмөж байж Улсын хөгжил гээч нь ирэх юм бол

    1 сар

    ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2026 ОНЫ 01 ДУГААРТ ЗАХИРАМЖ НЬ ХҮҮХЭД БҮХЭНД "ҮДИЙН ХООЛ" ОЛГОХ ТУХАЙ

    1 сар

    А.Бүддорж- Хангимандалын замын талаарх

    1 сар

    Автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлэх тухай асуудал НИТХ-д яригдаагүй

    2 жил

    Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

    2 жил

    ГАМШИГТ УРАНЫ МӨРӨӨР

    1 долоо хоног
    Facebook X Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ГазарНутаг.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.